Eng
Компанийн тухай
Хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

Vesta Cross

Загвар

Sedan sporty silhouette нь бартаат замд зориулсан хийц болон том дугуйтай. Яагаад сэтгэл татам харагддаг вэ? Сэтгэл татам байдал нь эсрэг тэсэр элементүүдийн зохицлыг бий болгож чадсанд оршдог.

LADA Vesta Cross нь итгэл, найдвар бүхий загвартай:
• Хамгаалалтын металл нь гишгүүр, хаалга, дугуйны дээр байрлах гадна хүрээний металл хамгаалалт нь бартаат замын нөхцөлд автомашины будаг зэргийг бүрэн бүтэн байлгадаг.
• Тус автомашины тэгш бус гадаргууд зориулсан том дугуй, болон "талстад" хээтэй, хоёр өөр өнгө бүхий 17 "-той дискэн обудын хослол нь гайхалтай дүрслэлийг харуулна.
• LADA Vesta Cross-ийг онцлон тодорхойлсон хэд хэдэн загвар, шинж чанар бий. Энэ нь бампарын доод хэсгийн мөнгөлөг байдал мөн өнгөлгөөтэй хос яндан зэрэг болно.

 

Тав тух

Ая тух- Олон улсын хэмжээнд болон Нарийвчилсан байдлаар
• Температур, ашиглалтын үүрэг бүхий уур амьсгалын хяналтын систем: Vesta Cross-той байхад цаг агаар ямар ч байсан тааламжтай байх болно.
• Урд суудал халаагч: 3 түвшний халаагч бүхий хамгийн тав тухтай байдал.
• Өвлийн улирал 6 сар гаруй үргэлжилдэг улс орны хувьд салхины шилний халаалт зайлшгүй шаардлагатай.
• Цахилгаанаар тохируулсан, халаалттай хажуугийн толь нь замын хөдөлгөөнд тун хэрэгцээтэй тоноглол юм.
• Бороо болон гэрэл мэдрэгч: уян хатан ажиллагаа нь нөхцөл байдлыг өөрчлөхөд зайлшгүй.
• Хотын гадна болон дотор аюулгүй байдлын зорилгоор хурдны хязгаарлагч систем бүхий хурдны хянагч.
• Арын суудал халаагч. Зорчигчдын тав тухтай байдлыг хангах нь бидний анхаарал хандуулах зүйлүүдийн нэг.
• Жолоодогчийн гарын түшүүрэг бүхий хадгалах хайрцаг болон USB оролттой цэнэглэгч төхөөрөмж.
• Амралт болон спортод дуртай хэн бүхэнд зориулагдсан том багтаамж бүхий ачаа болон эвхэгддэг арын суудлууд.

Дотоод хэсэг

Уудам хөндий замын талаас бага багаар цааш тэмүүлнэ үү-Энэ бол LADA Vesta Cross-ын философи юм.

• Салхи зүсэгч /Hood deflectors/ нь механик гэмтлээс хамгаалах сайн хамгаалалт болдог.
• Борооны хаалт нь машины гадаргууд нийцсэн ба урд хэсгээрээ агаар зүсэх мөн шууд нарын тусгалыг бууруулдаг ба аяллын үед цонх нээлттэй явах боломжийг олгодгоор илүү тав тухыг мэдрүүлнэ.
• Хөлийн зөөлөвчийг хоёр хувилбараар санал болгодог-нэхмэл болон полимер.  Тэдний хэв маяг нь LADA Vesta Cross-ын дотоод багтаамж болон ерөнхий дүр төрхөд нийцсэн байдаг.
• Дээврийн Аэродинамик рельс нь хөнгөн жинтэй бөгөөд бат бөх хөнгөн цагаанаар хийгдсэн.
• Гангаар хийсэн хөдөлгүүрийн хамгаалалт нь хөдөө орон нутагт аялахад зайлшгүй хэсэг юм.

Динамик

Автомашины шинэ зорилго, зорилт ямар байх ёстойг LADA тодорхойлно.
Үргэлж шинэ хязгаарыг нээхийн төлөө LADA Vesta.
LADA Vesta Cross - Автомашин болон жолоочийн талаар илүү ихийг ойлгоно.
• Замаас 203 мм өндөр бөгөөд энгийн суудлын тэргээс 150%- иар илүү.
• Хотын авто зам болон бартаат замын нөхцөл байдалд тохирсон идэвхтэй жолоодлогын удирдлагатай. Хийн амортизатор болон ган пүршнүүд нь аливаа замыг явдлыг шингээх, тэсвэрлэх чадвартай болгосон. Мөн түүнчлэн маневр хийх үед хазайлт болон хэлтийлт зэргийг бууруулдаг.
• Жолоодлогын аппарат нь хүндийн төвтэй буюу тогтоосон хязгаарт тогтвортой жолоодлого хийнэ.