Eng
Компанийн тухай
Хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

Vesta sedan

Дизайн

Бүгдийг нэг дор цогцлоосон
LADA Vesta бол үнэхээр динамик, хүчирхэг мөн анхаарлыг тань соронзон мэт татах унаа. Шинэ Лада загварын нэр төрлүүдээс та юуг ч орхигдуулаагүйг итгэлтэйгээр харах болно. Брэндийн урд хэсэг буюу радиаторын торны бараан хэсэгт гялалзах мөнгөлөг цутгамал "Х"гэсэн дүрслэлээр нь шинэ Лада-г шууд таних боломжтой болсон байна. Их биеийн хажуу хэсгүүд буюу DNA нь дизайны хувьд гүдгэр болж шинэчлэгдсэн.

Ухаалаг сонголтууд

  • Дотор гэрэлтүүлгүүд реостат-тай тул хаалга хаагдсаны дараа ч гэсэн ухаалгаар гэрлийн тохиргоо хийгдэх тул таны үйлдлийг хөнгөвчилнө.
  • Урд хаалганы (орох/гарах) гэрэлтүүлгийн хэрэгслүүд нь энгийн мөртлөө ашиглахад тун эвтэйхэн ба мөн тав тухтай, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх функцийг оруулсан.
  • Мультимедиа систем. 7 инчийн мэдрэгчтэй дэлгэц, Bluetooth, чиглүүлэгч төхөөрөмж, Hands free буюу "Үйлдэл хялбарчлах төхөөрөмж.  Аудио болон видео түүнчлэн Интернет орчинд хандалт хийх боломжтой.
  • "Салхины шилний мөс түргэн арилгагч" бүхий автомат темп. тохируулгын удирдлага.
  • Дохиогоор хаах автомат хаалга.
  • Эд зүйлсийн хайрцаг дахь хөргүүртэй тасалгаа .
  • Түлшний хэрэглээний түвшин, дундаж хурд болон хугацаа хэмжигч зэрэг бусад параметрүүдийг агуулсан хэмжигч төхөөрөмж.
  • Хэмжигч, хянагч болон мультимедиа удирдах товчлуур бүхий жолооны хүрд.
  • Гар тоормос салгалгүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд дуут дохио өгөх систем.
  • Зогсоолд аюулгүй байрлуулах ухаалаг дуут мэдрэгчтэй мультимедиа дэлгэц бүхий арын камер.
  • Машины Гулгалт, шарвалтын үед тэнцвэржүүлэх үүрэг бүхий Электрон тогтворжуулагч төхөөрөмж (ESC) .
  • Борооны мэдрэгч:   Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед энэхүү төхөөрөмж хэрэг болох бөгөөд нуугдмал байдаг цөөн option-ны нэг. Энэ нь автомашин их хэмжээний усаар бүрхэгдсэн үед идэвхэждэг.
  • Хурд хэтрүүлэхээс хязгаарлах зорилго бүхий хурд хянагч системтэй.

Тав тух

Энгийн бөгөөд ухаалаг

LADA Vesta автомашины хаалганы бариулд анхлан хүрэх үеэс л тус машин нь эргономикын ирээдүй болох тодорхой харагдана. Хаалганы хялбар ажиллагаа, энгийн бус багтаамжтай салон, Ойлгомжтой хяналтын самбар болон чанартай, тав тухтай, найдвартай сэтгэгдэл төрүүлэм жолооны хүрдтэй.

  • Дугуй хоорондын зай ихэссэн нь Жолоочийн суудлыг хэмжээг дахин тохирлуулах боломжийг олгосон, ингэснээр арын суудлын зорчигчдод нэмэлт орон зайг гаргаж өгснөөр тав тухтай.
  • Урд дамнуурга болон хийн амортизатор бүхий хүчирхэг явах эд ангиас шалтгаалсан зөөлөн явдалтай мөн удирдаж болох боломж зэргээс үзэхэд орчин үеийн зохицол юм.
  • Хүчтэй чирэгч, богино гупер болон өндөр тэнхлэг бүхий байдал зэрэг нь бартаат замын гайхалтай чадамжтай.
  • Интерьерийн хувьд ямар ч төрлийн авто зам дээр дээд зэрэглэлийн тав тухтай байдлыг мэдрүүлнэ.
  • Жолооны хүрдийг өөрийн тав тухад нийцүүлэн тохируулах боломжтой.
  • Жолоочийн суудал нь өндөр болон бүсэлхийнд тааруулж тохируулах боломж бүхий хэрэгслүүдээр тоноглогдсон.
  • Жолоочийн суудал болон арын суудал нь тохой амраагчтай .

Үнэмлэхүй аюулгүй байдал

LADA Vesta брэндийн бусдаас ялгарах нэрийн хуудас болсон зүйл нь аюулгүй ажиллагааны төвшинг хамгийн энгийнээс эхлэн бүх төрлүүдэд хангаж чадсан явдал юм. Энэ нь Бүх LADA Vesta нь Электрон тогтворжуулах (ESC) систем, жолоочийн аюулгүйн дэр болон гурван L хэлбэртэй арын толгойн тулгууруудаар тоноглогдсонтой холбоотой.

  • Жолоочийн аюулгүйн дэр.
  • Урд суудлын зорчигчдын аюулгүйн дэр (Урд суудалд хүүхдийн аюулгүй суудлын зорилго, хэрэгцээгээр ашиглаж болно.)
  • Урд суудлуудын түшлэгүүд хажуугийн хэсгийн аюулгүйн дэр.
  • Электрон тогтворжуулах систем (ESC) нь урд болон хойд тэнхлэгийн шилжилт, гулсалтын үед систем нь хурдыг тохируулах мөн дугуй тус бүрийн хурдыг тус, тусад тохируулах замаар машины тэнцвэрийг тохируулдаг.
  • Жолоочийн болон урд зорчигчдын суудлын бүс нь түгжигч болон хүчний хязгаарлагчтай байдаг.

Жолоодлого

LADA Vesta нь автомат хурдны хайрцагтай /ATM/. Иймд та өөрийн хүссэнээр эрч хүчтэй эсвэл тогтуун аль ч байдлаар жолоодлого хийх боломжтой. Хөдөлгүүрийг жолоодох хэлбэрээс шалтгаалан 20 төрлийн хөдөлгүүрийн горимд шилжихээр програмчлагдсан байдаг. Жолоодогч нь гар удирдлагын горимыг сонгох боломжтой бөгөөд ингэснээр жолоодлогын хэлбэр амархан өөрчлөгдөнө. АМТ машинд байх богино хугацаанд хурд авах болон мөн богино хөдөлгүүр тоормослох систем зэрэг бүхий л функцийг агуулсан нь шинэ түвшний тав тухыг нэмэгдүүлж байна.

Өвлийн нөхцөл дахь шинэ түвшний онцлогууд

  • Хүйтний нөхцөлд тэсвэртэй хаалганы түгжээ.
  • Идэвхтэй халаалтын систем.
  • Эргономик Салон нь өвлийн хувцастай байхад ая тухтай байх боломжийг олгох буюу та бээлий тайлалгүйгээр бүх товчлуур, шилжүүлэгчийг ашиглах боломжгыг олгоно.
  • Машины хаалга онгойлгох үед гаднаас цас орохгүй.
  • Өвлийн 30 градусын нөхцөл байдалд хөдөлгүүр найдвартай асна.