Eng
Компанийн тухай
Хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

Vesta SW Cross

Загвар

LADA Vesta SW Cross – автомашин нь Lada дотроо хамгийн том хэмжээтэй загвар юм. Тус загвар нь хурдтай, хүчтэй, бат бөх. Нэмэлтээр бартаат замын цогц шийдэл бүхий их бие, 17 инчийн онцгойлон бүтээсэн обуд, хамгийн хатуу чанга үүргийг ч гүйцэтгэх хүчин чадалтай байхаар бүтээгдсэн.

• Өндөр зэрэглэлийн нарийвчлал нь тухайн машины эгэл бус туулах чадвар, тав тух болон загварыг тодорхойлно. Cross хувилбарын өөрчлөгдөшгүй нэг зүйл бол их биеийн хамгаалах хэрэгсэл. Дээврийн рельс, агаарын зүсэгч болон "Shark Fin" антенаа - эдгээр нь SW бүлгийн хэрэгслүүд бөгөөд Cross машинуудад давуу талыг олгоно.

• Аудио систем: Жолооны хүрд дээрх багц функц бүхий мультимедиа системийн удирдлага нь таныг зам дээр итгэл дүүрэн байлгаж, хүссэн төлөвт тань хүргэнэ: замын зааварчилгаа, Bluetooth, Handsfree, USB AUX оролт, 4 чанга яригч, 2 өндөр давтамж бүхий чанга яригч.

• Уур амьсгал: Цантсан шилийг хурдан арилгах функцтэй уур амьсгалыг хянах систем, температурын тохируулга хийх - өндөр үр ашиг, хэрэглэгч төвтэй горимуудтай. Салхины шил, толь, урд суудлууд Автомат халаагчтай - LADA Vesta SW нь богино хугацаанд таатай микро уур амьсгалыг бүрдүүлэхэд тусалдаг.

• Дугуйны диск: 17 инчийн гялалзсан хайлшин обуд нь LADA Vesta SW Cross-ийн бартаат замын хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй тээврийн хэрэгслийн дүр төрхийг том оврын мөн найдвартай байдлаар дүрслэн харагдуулна.

Тав тух

• Суудлын халаагч: халаалтын гурван үе шат нь тав тухыг хамгийн хамгийн дээд зэргээр хангадаг.

• Температурын тохиргооны функцтэй уур амьсгал хяналт систем.

• Халаагчтай салхины шил: Өвлийн хагас жил хүртэлх өргөн хугацаанд төгс ажиллах систем.

•Цахилгаан хянагч ба халаагчтай хажуугийн толь: зам дээрх үйлдэлд хяналт тавихад чухал үүрэгтэй.

• Бороо болон гэрлийн мэдрэгч: тээврийн хэрэгслийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд хурдан хариу үйлдэл үзүүлнэ.

• Жолооны хүрдийг өөрийн тав тухад нийцүүлэн тохируулах боломжтой.

• Жолоочийн тохируулагчтай суудал /өндөр/ болон тохируулга : Машины суудлыг тохируулах боломжийг олгоно.

• Хяналтын индикаторууд нь болон тэмдэгтүүд нь хар, цагаан гэрэлтэй байдаг ойлгомжтой байдлын хувьд оновчтой шийдэл юм.

• 14 литрийн хөргүүртэй тасалгааны хайрцаг

• Бүхээг дэх комьпютер нь түлшний зарцуулалтыг хэмжих, аяллын хурд хугацааг тодорхойлох, бусад параметрүүдийг тодорхойлох боломжийг олгодог.

•Жолооны хүрд нь мультимедиа болон хэмжигч удирдлагын түлхүүрүүдтэй.

• Урд эгнээний удирдлагын самбарын доор байрлах утас болон USB, AUX холболтууд.

• Гар тоормос салгаагүй үеийн хөдөлгөөний сануулга дохио.

• Хурдны хязгаарлагч функц бүхий хэмжигч төхөөрөмж: хөдөө орон нутаг болон хот суурин замд зайлшгүй хэрэгцээтэй.

• Арын суудлын зөөлөвч халаах: Зорчигчдод тааламжтай халамж.

• Төвд байрлах гарын түшүүргэний хайрцаг болон USB оролт цэнэглэгчний төхөөрөмж.

•Аяга тогтоогч бүхий арын суудлын түшлэг /гар/.

Хөдөлгөгч хүч

Өөрийн унаатайгаа нэгдмэл болсноор та амархан хөдөлгөөн дундаа саад тотгорыг даван амархан маневр хийнэ.

Тоног төхөөрөмж

Дээд зэрэглэлийн хэрэгсэл /тоног төхөөрөмж/ гэдэг нь спортоор зүйрлэвэл хамгийн сайн үр дүн нь юм. Тохирсон хэрэгсэл, багаж гэдэг нь уран бүтээлийн дүнд бий болсон чанар болон таашаал юм. Тав тухтай тээврийн хэрэгсэл нь гэдэг жолоодлогын агшин бүр дэх мөрөөдөл юм. Бүрэн бүтэн амьдрал гэдэг нь зөв сонголт, сэтгэл хөдлөл, сайн сайхан мэдрэмж юм.