Eng
Компанийн тухай
Хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close

РУССОМОТОРС ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

РуссоМоторс ХХК нь 2017 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан автын салбар дахь отгон компаниудын нэг юм.

Бид Монголчуудын эртний танил, нэгэн цаг үед манай улсын авто паркын дийлэнх хувийг бүрдүүлж байсан ОХУ-ын АвтоВаз компанийн LADA брэндийн Монгол дахь албан ёсны 3S зэрэглэлийн дистрибтьютороор 2018 оны 12 дугаар сараас эхлэн сонгогдон ажиллаж байна.

LADA брэндийн дараах суудлын автомашинуудыг ОХУ-ын Тольятти болон Ижевскдэхь үйлдвэрээс шууд 3 жилийн үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа болон борлуулалтын дараах засвар үйлчилгээ,оригинал сэлбэг хэрэгслийн хамт хэрэглэгчдэдээ санал болгож байгаадаа баяртай байна. Үүнд:

1. Суудлын хөнгөн тэрэг
    • Vesta
    • Vesta cross
2. Кроссовер ангиллын
    • Vesta SW Cross
    • XRAY
    • XRAY Cross
3. Бартаат замын Niva буюу 4х4 загварын
    • 4х4 3 door urban
    • 4x4 5 door urban
    • 4x4 Bronto
4. Худалдааны тээврийн хэрэгсэл болох
    • Largus 7 seat
    • Largus cross 7 seat
    • Largus Фургон