Eng
Компанийн тухай
Хөтөлбөр Засвар Үйлчилгээ
Автомашин
close
close
Официальный сервис вашей уверенностиОфициальный сервис вашей уверенностиОфициальный сервис вашей уверенностиОфициальный сервис вашей уверенности
Албан ёсны засвар үйлчилгээг таны автомашинд Lada Албан ёсны сервис
LADA засвар үйлчилгээний төв нь дэлхийн жишигт нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжөөр LADA брэндийн автомашины борлуулалтын дараах засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх төв юм.

Манай хамт олон нь үйлдвэрлэгчийн сургалтад хамрагдаж засвар үйлчилгээ хийх эрхээ авсан өндөр ур чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчнээр таны автомашинд шаардлагатай засвар үйлчилгээг оношлон түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх болно.

Бид танд дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
1. Үйлдвэрлэгчийн баталгаат хугацааны засвар үйлчилгээ

• Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаанд автомашины хуваарьт урсгал техник үйлчилгээ үнэгүй
• Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаанд үйлдвэрлэгчийн баталгаанд хамаарагдах засвар үйлчилгээ үнэгүй /хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүссэн эсвэл баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй эвдрэл гэмтлийг баталгаат засварт тооцохгүй/
• 4х4 загварын үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа 2 жил / 40,000 км
• Бусад загварын үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа 3 жил / 60,000 км

2. Борлуулалтын дараах засвар үйлчилгээ

• Тэнхлэг тохиргоо
• Компьютер оношилгоо
• Хүч дамжуулах эд ангийн оношилгоо, засвар үйлчилгээ
• Явах эд ангийн оношилгоо, засвар үйлчилгээ
• Кузов засвараас бусад засвар үйлчилгээ

3. Оригинал сэлбэг хэрэгсэл

• Техник үйлчилгээний сэлбэг хэрэгслийн нөөц – 100%
• Түргэн элэгддэг сэлбэг хэрэгслийн нөөц – 100%
• Ослын сэлбэг хэрэгслийн нөөц – 100%

4. Нэмэлт тоноглол дагалдах хэрэгсэл

• Тос тосолгоо, авто хими
• Тусгай тоноглол /ачаа, лебёдка, гишгүүр, агаарын хоолой гэх мэт/
• Нэмэлт тоноглол /Дугуй, обуд, борооны хаалт, шалавч, ламп гэх мэт/